Wednesday, March 10, 2010  •  Register  •  Login  •   English (United States) Монгол Хэл (Монгол Улс)
 
Таны үзэж буй хуудас: Мэндчилгээ Хайлт: 
 Холбоос Minimize
    

 Мэндчилгээ Minimize

Эрхэмсэг ноёд, хатагтай нараа

Монгол улсын газрын тосны салбарын болон манай агентлагийн талаар танилцуулахдаа таатай байна.

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газрын тосны газар нь монгол улсын газрын тостой холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд, энэ салбарын чиглэлээр бусад орнууд болон байгууллагуудтай холбоотой ажилладаг.

Газрын тосны газар нь газрын тосны эрэл хайгуул, судалгаа шинжилгээ, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт зэрэгтэй холбогдох бүх төрлийн гэрээг монгол улсын засгийн газрын бүрэн эрхийн дагуу үйлдэх эрхтэй. Мөн гэрээг хэрэгжүүлэхэд оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлж, хянан удирдах бүрэн эрхтэй.

Засгийн газрын газрын тосны салбарт хэрэгжүүлж буй бодлого нь монголын бололцоо бүхий газрын тосны хайгуул судалгааг хөгжүүлэх, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг дэмжих үүднээс үндсэн хуулийн дагуу үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, газрын тосны нөөц болон ханган нийлүүлэлтийг тогтвортой барих зорилготой.

Монгол улсын засгийн газар нь 2002 онд "2010 он хүртэлх газрын тосны салбарын баримтлах журам" тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу газрын тосны салбарыг хөгжүүлэх гол зорилго нь, монгол улсын эдийн засгийн тогтвортой аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн тосны хайгуул, боловсруулалт болон экспортыг нэмэгдүүлэх, болосруулах үйлдвэр барьж газрын тосны бүтээгдэхүүний нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой нөөцөөр хангахад оршино.

Манай веб хуудсаас та монголд явуулж байгаа газрын тосны хайгуул судалгааны түүх, өнөөгийн гол болон туслах үйл ажиллагааны талаар, мөн газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож буй тааламжтай нөхцөл боломжуудын талаарх мэдээллийг авах боломжтой.

Монгол улсын газрын тосны салбарт хөрөнгө оруулах таатай боломжийг сонирхсон хүн бүхний анхааралд веб хуудсаараа дамжуулан хүргэж байна.

Монголын газрын тосны салбарт сонирхолоо илэрхийлсэн танд талархал илэрхийлье. Таны бизнесийн ажилд өндөр амжилт хүсье.



Газрын тосны газрын дарга

Д.Амарсайхан